|
“Хөгжил” хүний хөгжлийн төвийн хамт олон,
Хүүхэд өсвөр үеийнхэнд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор ОЮУНЛАГ ТОГЛООМЫН танилцуулга, урамшуулалт худалдаа зохион байгуулж байна.
Танилцуулах тоглоом нь Европын орнуудын өсвөр үе, залуучуудын сонирхолыг татаж айл бүрийн хэрэглээ болж буй тоглоомууд юм.
Тоглоомын ач холбогдол нь:
Хүүхдийн хувьд,
o Анхаарал, ой тогтоолтыг сайжруулж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ.
o Хүлээцтэй, тэвчээртэй, тууштай зан чанарыг төлөвшүүлнэ.
o Төвлөрөх, тооцоолох, ёс зүйтэй байх, шийдвэр гаргах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зэрэг үр дүнтэй байна.
Насанд хүрэгчдийн хувьд,
o Амралтаа зөв боловсон өнгөрүүлэх, толгой сэргээж, стресс тайлах энгийн хэрэгсэл болгон ашиглаж байна.
o Зарим байгууллагууд цайны цагаараа ажилчидаа хамтдаа тоглох боломжийг олгох замаар хамт олны сайхан уур амьсгалыг бий болгох болон сургалтын технологи зэрэгт ашиглаж байна.
Худалдаалах цэг:
Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын төв номын сан, 208 тоот
Тоглоомын нэр, үнэ:
1. Jungle Speed, 4000 төгрөг
2. Digit, 3000төгрөг
Хосоор нь авбал 6000 төгрөг
ТОГЛОНГОО ХӨГЖИЦГӨӨЕ!
Утас: 99158825, 99168934
E-mail:
Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.
Web: www.yaruus.amjilt.com
Улс орны ирээдүйг хүүхдээр нь, Хүүхдийн ирээдүйг тоглож нааддаг тоглоомоор шинждэг.
|
Тоглоомоор дамжуулж хүүхдээ төлөвшүүлдэг, хөгжүүлдэг туршлага дэлхий
нийтэд байна. Тоглоом нь бие бялдар хөгжүүлэх, оюун ухаан тэлэх,
сэтгэлийн хат тэвчээр суулгах, ёс дүрэмд суралцуулах гээд олон талын ач
холбогдол агуулж байгаа юм.
Эргээд бодоход хүүхэд байхад тогтлож байсан тоглоомууд маань их олон
зүйлийг надад өгч дээ гэж бодогддог юм. *Есөн түлхүүр* гэдэг 2-ын 9
зэрэгт = 512 үйлдэл хийж түлхүүр мулталдаг нэгэн тоглоом байдаг. 7
түлхүүртэй нь 2-ын 7 зэрэгт = 64 үйлдэл хийж түлхүүр мулталдаг г.м. Энэ
тоглоомын хувьд нэг үйлдлийг уйггүй давтдаг учир тэвчээртэй, тууштай
зан чанарыг төлөвшүүлж, төвлөрөх чадварыг хөгжүүлдэг гэж би боддог. Бас
Чулуу болон Шагай таалцах тоглоом бол зөн билиг, тооцоолох чадварыг
хөгжүүлдэг гэж боддог. Гэх мэт олон тоглоом байсан. Одоо бол айл бүрд
энэ тоглоомууд байхгүй л байгаа байх л даа.
За тэгээд тоглоом бол нэгэнт хэрэгтэй зүйл учраас,
|
|
Хүүхдийг тоглоомоор нь шинждэг нэгэн учир байдаг.
Хүүхэд, ер нь амьд амьтаны нялх үр бүхэн хөлд, хэлд орохоосоо бүр ухаан орохоосоо өмнө тоглож эхлэдэг нь байгалийн жам билээ. Ярьж, уншиж сурахаасаа ч өмнө тоглож эхэлдэг.
Жижигхэн гөлөг хэний ч туслалцаагүйгээр үсэрч харайж тоглож эхэлдэг.
Муурын зулзага бөөрөнхий утсаар хэрхэн тоглодогыг та мэднэ.
Хүүхэд ч гэсэн шажигнадаг, хаздаг тоглоомноос эхлээд л, бөмбөг гээд л маш олон төрлийн тоглоомоор тоглодог.
Ер нь хүүхдийг балчир үеэс нь хөлд хөтөлж оруулдаг шиг, зөв тоглоомоор тоглуулж, зааж зөвлөж байх нь чухал.Хүүхэддээ зөв тоглоом сонгож өгөх бүрт тэр хэмжээгээр хүүхэд тань ирээдүйд зөв хүн болон төлөвших болно.
Хэрвээ зааж зөвлөхгүй бол хүүхэд юу ч мэдэхгүй учир таарсан тоглоомоороо тоглож, энэ тоглоом надад үр ашигтай юу, хэрэгтэй юу гэдгийг ялгаж салгаж чадахгүй билээ. Манай эцэг эхчүүд хүүхэддээ ядаж нэг ч болтугайоюуны тоглоом худалдан авч өгч, түүний учир холбогдолыг тайлбарлаж өгөөгүй атлаа, хүүхдээ яагаад ингэтлээ РС тоглоомонд донтой болчихвоо гэж хэзээ хойно нь гайхаад байдаг. Хүүхэд оюуны тоглоом гэж юу байдгийг ч мэддэггүй учраас таарсан тоглоомоороо тоглох нь аргагүй шүү дээ.
|
|