Багш нартаа маш их баярлалаа. Маш гоё, үнэ цэнэтэй, гайхамшигтай сургалт явуулсанд баярлалаа.
Би энэ сургалтанд сууснаар илүү үр дүнг мэдэрч, өмнөхөөсөө илүү үйлдэл хийж чаддаг болсон. Өмнө нь мэддэг байсан хэрнээ сайн хэрэгжүүлдэггүй бол одоо маш хариуцлагатай байж амьдралын нэг өдрийн хэмнэлтэй болж хэрэгжүүлэгч болж чадсан. Энэ сургалт бол миний амьдралын маш үнэ цэнэтэй агуу их том ухаарал хайрласан цаг мөч байсан. Хүний харилцааны маш чухал хандлагууд, харилцааны чадварыг өөртөө төлөвшүүлж байнга хэрэглэж чаддаг болсон.
Хувь хүний чадвар!!! Миний чадвар ямар их байгааг надад ямар их боломж байгааг ойлгож, мэдэрч, ухаарч чадсан.
Иймээс энэ сургалт бол миний хувьд маш том алхам, үйлдэл юм.
Шилдэг биш шилдэгийн шилдэг байх.
Г.Насанцэцэг
("Дүйнхэр тэргүүн" ХХК-ий ажилтан)
Хүн эхээс нэг төрдөг. Харин энэ сургалтанд сууснаар оюун санааны хувьд дахин нэг төрсөн. Багш нартаа маш их баярлалаа.
Ирээдүйдээ өнөөдрөөс бэлтгэ.
(М.Номинсувд)
Би энэ сургалтанд сууснаар маш олон найзтай болсон. Бас өөрийгөө танин мэдэх зорилгодоо ихээхэн хувь нэмэр оруулсан. Их олон талын мэдлэгтэй болж хамгийн гол нь хүн гэдэг бол “сэтгэлийн амьтан” гэдгийг хамгийн сайн ойлгосон.
Сувд-Эрдэнэ
(ОУЭЗБДС- Банк Санхүү Нябо- 4 ангийн оюутан)
Хувь хүний ур чадварын сургалтанд сууснаар амьдралыг би өөр өнцөгөөс, олон талаас нь хардаг болсон. Би энгийн хэрнээ, үүнийг чадна гэсэн зүйлээ амьдрал дээрээ хэрэгжүүлж чаддаггүй байсан. Энэ сургалтанд сууснаар би сэтгэл амгалан тайван өөдрөг алхах болсон.
Менежер Б.Оюунэрдэнэ
Энэ сургалт танд амьдралын бүхий л аз жаргалыг бэлэглэнэ. Би энэ сургалтнаас амьдралын утга учир өөрийгөө хөгжүүлэх чадварыг олж авсан. Мөн би ихийг бүтээх урам, итгэл олж авсан. Найз нөхдийг, урам зоригыг, маш их итгэлийг энэ сургалтаас олж авсан.
Г.Сарангэрэл
(ХТКоллежи ЗБ зоогийн газрын удирдлага- 1 ангийн оюутан)
Миний хувьд маш ач холбогдолтой, өгөөжтэй сургалт болсон. Өөрийн мэдлэгээ улам бататгаж, сэргээсэндээ баяртай байна. Надад “эмпати” хандлага дутагдаад байснаа мэдэрлээ. Энэ сургалтанд хамрагдаж өөрийгөө олоорой. Баярлалаа.
Х.Номинзол
(“Ач” АУДС- АУС-4 ангийн оюутан)
Сайн байна уу? Лувсандорж болон Хорлоо багшдаа үнэхээр их баярлаж байна. Энэхүү сургалтанд суусан 6 өдөр миний амьдрал болон миний найз нарын хувьд шинээр хамт олон болж өөрийгөө танин мэдэхэд хөшүүрэг болж, надад хаалга онгойлгох түлхүүр байсан ч би яг хаашаа эргүүлэх вэ? Гэдэг тэр зүг чигийг олох арга зам, тэр бүх боломжийг ухааруулж өгсөн болохоор би цоо шинэ хүн болж нэгэн цэцэг болон ургаж, тэр дэлбээлэх навчис бидний амьдралын сөрөг бүхнийг арилган, ертөнцийг өөрийн хүссэн өнгөөр харж болно, гол нь тэр бүхэн бидний өөрийн итгэл зүтгэл өөрөөс шалтгаалах болно.
Энэ сайхан бүхнийг олон хүнд түгээж, тэдний талархлын үгээр өөрийгөө тэтгэж байгаарай.
Дамдинсүрэн овогтой Оюун-Эрдэнэ
(Аялал жуулчлалын компанид менежер)
Сургалтын талаар үнэхээр сэтгэл хангалуун байна. Залуучуудыг байлдан дагуулж, хүмүүжүүлэх үйлсэд маш их хувь нэмэр оруулж байгаа нь бахархууштай байна.
Залуучуудад санхүүгийн талын мэдлэг олговол сургалт 100% болно.
Аюуш овогтой Нямдагва
(ИНЕГ-ын оношлогоо хэмжилзүйн төвд инженер)
Сургалтанд суусан энэ 7 хоног миний хувьд маш сайхан өнгөрлөө. Багшийн инээмсэглэж байгаа инээмсэглэл бусдыг жаргалтай болгож байгаа юм шүү.
Мөнхтөр овогтой Даваадорж
(5-р сургуулийн 11-р ангийн сурагч)
Хувь хүнд чиглэсэн энэ сургалтаа цаашид улам бүр боловсронгуй болгоод Монголын ирээдүй болсон мянга мянган залууст түгээн хүргээрэй. Сайхан үйл ажиллагааг тань дэмжинээ. Та бүхэнд амжилт хүсье. 2008/02/14
Гантогтох овогтой Лхагвасүрэн
(МУИС-НШУС-ШС-4 оюутан)
Аз жаргалтай амьдрах эхлэлээ энэ 6-н өдрийн сургалтнаас олж авлаа. Баярлалаа.
Нацагдорж овогтой Очирмаа
(51-р сургуулийн 11-р ангийн сурагч)
Маш сайхан үйл ажиллагаа явуулж байгаа та нарт ажлын өндөр амжилт хүсье.
Энэ хичээлд сууснаар би өөрийн гэсэн зорилгоо бодитой зөв тодорхойлох ёстойг ухаарлаа. Олон олон залуучуудыг ухаарлын замд нь хөтлөн зоригжуулаарай. Баярлалаа.
Энхжаргал
(Хувиараа бизнес эрхлэгч)
Зөв сайхан сургалт байна. Гол нь би өөрөө хичээж хэрэгжүүлэх л үлдлээ.
Миний төлөө ийм сайхан сургалт явуулсан та нарт баярлаж байна.
Ажлын амжилтыг хүсэн ерөөе.
Шоожуу овогтой Амартүвшин
(Хувиараа бизнес эрхлэгч)
Энэ сургалт маш сайхан сургалт байна. Дутагдалтай тал хайя, олъё гэсэн ч олдохгүй байна. Амжилт хүсье.
М.Билэгсайхан
(Шинэ Үе Дунд сургуулийн 9-р ангийн сурагч)
|